Sunday, April 15, 2012


--------------------

Он цаг улиравч

Одоо ирээдүй хэвээр

Оршсоор, юмс бас хүмс

Одсоор, сарнисаар, урссаар . . .

Wednesday, April 4, 2012

B!rdz


Шувууд жиргэх нь сайхаан
Шулганан дуулалдах нь таатай
Салхи намуун, тэнгэр цэлмэг
Санаа тэнүүн, орчлон дэлгэр гэж
Дуулнам, тэд
 -
Шувууд дүүлэн нисэх нь сайхаан
Шумбан, хөөрөн сүлжих нь гоёхоон
Салхи сөрөн, уудмыг зүсэх нь,
Саран хүлээх үдшийг чимэглэнэм,
 -
Шувууд зэллэн нисэх нь уйтай,
Хөврөн нисэхдээ хөнгөн гуниг татуулж
Хүсэл байвч хувь дутсан бүхнийг сэргээж
Хуучин дуртгал эргэж ирэхгүй гэсээр сүүрс алдахад
Хойтон жил ирэхдээ баясал авчирна гэж тайтгарнам.

hoRiZon


Хүрэх алс тэртээд бүүдийнэ, гялбалзсаар
Хүний амьдрал хөвөрсөөр, дундарсаар
Хугацаа, цаг, мөч бас л хөвөрсөөр, алдарсаар
Хүмүн өөрийгөө бас гарагийг элээсээр.
Амьсгал бүр цаашлан одно л
Амьдрал урагшаа эсвэл хойшоо холдоно л
 -
Үүр гийсээр, наран ээж, гийсэн ч
Өдөр нь шороо шуурч, бороо асгав,
Улирлыг цуглуулсан этгээд нэгэн өдөр
Улам улам дундрах ирээдүйгээс өнгөрсөнд одов.
 -
Хөвөрсөөр л, алсалсаар л . . .

L!f3


Амьдрал баян, хүртэж бас
Амталж, мэдэрч чадваас
Азтай, жаргалтай
Амьдарч чадах.
 -
Амьдрал ядуу, авсан юм үгүй
Авах юм нь юу гэдгээ ч мэдэхгүй
Хаанаас ирээд хаа хүрэх нь ойлгогдохгүй
Хачин амьдрал өөрөө гамшиг.
 -
Амьдрал дуусашгүй, хэзээ чамайг
Аав чинь бүтээснийг чи хараагүй ч,
Хэд дэх үеэс чинь суутан төрөхийг мэдэхгүй ч
Хэн гэдэг нь хамаагүй, хэн нэг нь амьдарч л таараа.
Амьдрал агуу,
Алдар суу, аугаа ихийг бид бүтээгчид
Авьяас билэг, сод оюуныг бид төрүүлэгчид
Ахархан амьдралаас агуу их төрнөм.
 -
Амьдрал энгийн, нар хаанаас мандаад
Хэзээ хаана жаргахыг мэдэлгүй, нарийн учигийг
Ухалгүй, эсийн бүтцийг ойлгох гэж
Эсээ шатаах шаардлагагүй,
Энгийн амьдрах нь эгэл бөгөөд хялбар.
 -
Амьдрал уян зөөлөн билээ, сэвшээ салхи
Сэвэлзэх нь сэтгэл долгилоо юу
Сэвсгэр цасан будрах нь сэмхэн гуниглаа юу гэвэл
Сэтгэл зөөлөн зөөлөн байна л,
 -
Амьдрал атаа хорслоор дүүрэн
Аймшигтай бас хилэнтэй,
Зөрж өнгөрөх бүхэн буруутай мэт
Зүгээр алхаж байгаа нь намайг мөргөх мэт
Бүтэхгүй бүхний цаана хувь заяа хорсож, уур хилэн нахиална,
Бүдрэх бүрийд хаяггүй хонзон, тайлаагүй хорсол соёолно.
 -
Амьдрал утгагүй, анх төрснөөс
Авсанд орсны дараа ч
Алдар нэртэй явсан ч, хөгийн амьдарсан ч
Алдаа оноо, амжилт бүтээлээс үл хамаарч
Аян зам бишээ, авсны хавхаг хаагдана.
 -
Амьдрал өөрөө там юм даа
Амьдрал өөрөө зовлон юм даа
Зовсоор жаргахыг хүсэвч
Зовлонгүй жаргал гэж үгүй
Зовлонтой жаргал...тай

Tuesday, December 6, 2011

Instruction!!!

Бүхнийг нүдээ аниад л март!
Бүр биш түр амсхий,
Хорвоогийн тоос бүхэнд битгий сатаар!
Хоосон бухимдлаар эд эсээ бүү үхүүл,
Амьсгал бүрээ гамна
Алдаа бүхнээ дүгнэ!

Үлдэж байгаа өдрүүдийг үл тооловч
Хязгаар бийг сана!
Өлөн байсан ч цатгалан байна гэж сэтгэ,
Бэлэн байсан ч хүртэх болгоныг бүү зоогло, Идээний сав амсартай
Энэхэн замбуулин нигууртай!

Замаар яв, гэхдээ зөв, өөрийн
Залбирал хий! Гэхдээ гэгээн
Харсан бүхэндээ бүү тачаад
Хайрлах хүмүүсээ зөв сонго,

Эргэх орчлонг даган битгий дулдуйд
Эргэж олдохгүй хугацааг зориул! Зөвхөн өөртөө

Зорилго гэж танд бий
Золбин биш зэлмүүн бус
Зоригтой алхал! Урагшаа

Хүч чадал байваас
Хүмүүсийг чирээд зүтгэ!
Хүсэл үгүй аваас
Мөрөөрөө гэлдэр

Толгойгоо эргүүлж сур!
Тойрох зүйлсээ бас олж хар

Зурлагаар биш зурхайгаар бус
зУУрдын бус ҮҮРДИЙН оршвол...

....

Навчис бүгдээр
унаагүй байжээ.

Гадаа бороо цутгана, сэтгэл үймнэ
Намар дуусах болоогүй байжээ.

Намайг норгох тэнгэрийн нулимс
Нажидыг дуудан зүрхийг зүснэ. Гэвч хүмүүс жаргалтай, хүүхдүүд
Гэрт гадаагүй үймэлдэнэ.
Хуртай намар өнтэй өвлийн шинж хэмээн
Хувингаар асгах бурхдын гансралыг хүртэнэ.

аМьдрАл үргэлжилсээр . . .

Wednesday, January 19, 2011

Хүмүүний оршихуй

Хүмүүн бидний оршихуйн хэлбэр олон мянган жилийн уртад машид ихээр хувьсан өөрчлөгдөж буй мэт авч үнэн чанартаа харагдах байдлын хувирал төдийгөөс хэтэрсэнгүй.
-
Хүн төрөлхтөний мөн чанар Исус Христийг цовдолж байсан үеэс алхам ч урагшилж чадсангүй. Та бидний хүсэл шунал, атаа жөтөө, мунхаг оюун энэ бүхэн бүх л цаг үеийн туршид байсан, одоо ч байсаар, байгаа эсэх нь эргэлзээтэй ирээдүйд ч мөн байх л болно. Байгаль дэлхийн эд эс бүхэн амьсгалж, амид оршихуйн учигаар хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлсийн хэлбэрийг өөрчлөх бөлгөө. Амьгалахад агаар хэрэгтэй гэхдээ утаагүй, амьд оршиход хоол хэрэгтэй гэхдээ хоргүй. Атаа хорсол, хүсэл шунал бус амь зогоохын төлөөнөө арслан гөрөөсийг барьж иддэг билээ.
-
Харин хомосапиенсын хязгаар үгүй хэрэгцээ, хүсэл шунал, басхүү оюун чадамж бүхий бүтээн сөнөөх чавдар, энэ бүхэн нийлснээр байгаль дэлхийн амгалан оршихуйг нэгэнт эвдсэн учир агуйн хүмүүн алсдаа терминатор болжээ.
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
БИД цаг үеийнхээ хамгийн хүчирхэг үед ирсэн бололтой. Учир нь сансар огторгуйг эзэгнэж, газар шороог орвонгоор нь эргүүлж, амьд бодгалийг хувилж, эсийг удирдан хөгжүүлж чаднам. Гэвч нэгэн оршихуй нөгөөгөө үгүйсгэхийн цагт тэнцвэрт байдал алдагдан энэхэн гараг дэлхий маань шилгээхэд хүрэх буюу . . .
Хорин мянганы тэртээ үмх мах чухал байсан. Хоёр мянганы өмнө эрх мэдэл, эд хөрөнгө илүүтэй чухал байлаа. Он тооллын гурав дахь мянган жил гарчээ. Алмас эрдэнэ, алтан гинжийг эрхэмлэсээр л . . .

Tuesday, October 20, 2009

Haiku

Үүл уулыг биш байшинг мөргөнө,
Үнэр байгалийнх бус үүсмэл,
Салхи саарал өнгөтэй ...

LIFE

Амьдралд үзэх юм их бий,
Алдрай нас өнгөрөхөд идэр цаг залгаж
Авгай авч, хүүхэд төрүүлнэ,
Аавын үүрэг, эцгийн зорилго
Авааль нөхрийн хариуцлага.
Алдалгүй амьдрана гэж үгүй ч
Алдаатай явах зовлоон,
Зовлон заавал гэдгийг томьёолсон хойно
Зоргоор түүнийг тойрох нь үгүй-ээ
Зол баяр, гуниг цөхрөлийн дунд
Зоостой элбэг, зоосгүй бачимдлын хамт
Зовж бас жаргаж, бас гайхсаар . . .

-

Өглөө бүр Африкт бөхөн гөрөөс сэрдэг гэнэм
Өлсгөлөн арслангаас хурдан харайлгахгүй юм бол
Хоол нь болно гэдгээ мэддэг гэнэм
Өглөө болгон арслан сэрдэг гэнэм
Өмнөх гөрөөснөөс илүү хурдлахгүй бол
Өлсөж үхнэ гэдгээ мэддэг гэнэм
Арслан, гөрөөс хэн ч байлаа гэсэн, чи
Халуун наран мандан хөөрмөгц л
Хамгаас түрүүн харайлгах хэрэгтэй!
-
/Хүний шүлэг/